Loading...

Түр хүлээнэ үү ...

advice

Бээжин Дашин Шинэ Нисэх буудлаас(PKX) Бээжингийн Капитал нисэх буудал (PEK) руу хэрхэн хүрэх бэ?


 

 

PKX -> PEK

Эрээн-Бээжин нислэг шууд Бээжингийн Шинэ Нисэх буудалтай явдаг болсонтой холбогдуулан Бээжин Дашин Шинэ Нисэх буудлаас Бээжин Капитал нисэх онгоцны буудал руу хэрхэн хурдан хүрэх талаарх мэдээлэл оруулж байна.


Бээжингийн Дашин шинэ нисэх онгоцны буудлаас Бээжингийн Капитал нисэх онгоцны буудал 67 км-ийн зайд байрладаг. 


Эхний арга Таксигаар явахад түгжрэлээс хамааран ойролцоогоор 90 минутын хугацаанд хүрдэг. Таксины явах зардал нь ойролцоогоор 250 юань үнэтэй болно. 


Хоёр дугаар арга Daxing нисэх онгоцны буудлаас шууд явдаг автобус (Shuttle bus) 90 минут явж хүрдэг. Автобусны тасалбар нь ердөө 40 юаний үнэтэй байдаг. Мөн, та нисэх онгоцны буудлаас метро ашиглаж болох боловч метроны 3 өөр шугамыг дамжиж явах шаардлагатай тул аяллын нийт хугацаа ойролцоогоор 110 минут байх бөгөөд таны төлөх нийт зардал 65 юань төлөх шаардлагатай болдог.


Тун удахгүй хоёр нисэх онгоцны буудлыг шууд холбосон, метроны Line R4 (Transit Subway Line 20) зам хийгдэж байгаа юм байна. 

 

Сонголт Үнэ (¥) Явах хугацаа
Такси 250 90 мин
Автобус (Shuttle bus) 40 90 мин
Метро 65 110 мин