Loading...

Түр хүлээнэ үү ...

advice

Бээжин хотын Daxing international Airport -н тухай-2


100 метр өндөртэй уг Дашин онгоцны буудлын доод хоёр бейсмэнтэд Дашины метроны буудал байх бол нэг давхарт олон улсын нислэгийн онгоцоор, хоёр давхарт дотоодын нислэгийн онгоцоор ирж буй зорчигчидийг угтах танхим харин гурван давхарт дотоодын нислэгээр нисэх, дөрвөн давхарт олон улсын нислэгээр нисэх зорчигчидыг үдэх танхим тус тус байна. Хэдийгээр нүсэр том байгууламж хэдий ч далайн од хэлбэр бүхий нарийн тооцоолсон дизайныхаа ачаар буудлын зорчигчидод зориулсан худалдаа үйлчилгээнүүд байрших төв цэгээс аль нэг танхимийн гарц руу очиход 600 метр буюу алхаагаар ердөө 8 минут зарцуулахаар зохион байгуулсан байна.